ЭМИЙН ҮНИЙН ӨСӨЛТ, ЧАНАРЫН ТАЛААРХ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ МАРГААШ ЭХЭЛНЭ
ЭМИЙН ҮНИЙН ӨСӨЛТ, ЧАНАРЫН ТАЛААРХ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ МАРГААШ БУЮУ ЭНЭ САРЫН 15-НД ЭХЭЛЖ, ГУРВАН ӨДРИЙН ТУРШ ҮРГЭЛЖИЛНЭ.
4-р сарын 15-нд: Эмийн хүртээмжийн асуудлаар хэлэлцэнэ. /Монгол Улс дахь эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал/,
4-р сарын 16-нд: Эмийн үнийн өсөлт ба шалтгаан нөхцлийн талаар хэлэлцэнэ. /Эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, эмийн үнийн ил тод байдал, өнөөгийн нөхцөл байдал, хугацаа дууссан эмийг устгахад илэрсэн зөрчил/,
4-р сарын 17-нд: Эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар сонсоно. /Эмийн чанарын хяналтын тогтолцоо, Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадал, Зонхилон тохиолдох өвчин хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүн, Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөгийн нөхцөл байдал, Эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудал, Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхол, эмийн салбар дахь монополь байдал/
Сонсголд Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны албан тушаалтнууд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг нийт 150 гаруй иргэн, албан тушаалтныг гэрчээр дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлнэ" гэж мэдэгдлээ.