Б.ПҮРЭВДОРЖ: АХМАДУУД ЗЭЭЛ АВААД, ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ НЬ ТА НАРТ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ?

GNNGNN
Jun 23, 2025  
 0
Б.ПҮРЭВДОРЖ: АХМАДУУД ЗЭЭЛ АВААД, ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ НЬ ТА НАРТ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж үг хэллээ.

Тэрбээр "Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хаанбанкны гүйцэтгэх захирал Мөнхтуяа нартай уулзахад тэтгэврийн зээлийг хуучнаар нь олгоод явна, энэ талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийнэ гэсэн. Пүрэв гарагт мэдээлэл хийхгүй бол Баасан гаригаас жагсаал зохион байгуулна гэж уриална. Манай ахмадууд гараад ирнэ. 100 хувийн төлөлттэй зээлийг хаах ямар шаардлага байгаа юм бэ. Зээл авсан ахмад өнгөрлөө гэхэд ард нь батлан даагч хүүхэд нь төлдөг, ямар ч зээлийн эрсдэл гардагүй. Хэдэн төгрөгийн зээл аваад төлөх нь та нарт ямар хамаатай юм бэгэв.