БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ҮЕ ҮЕИЙН САЙД НАРЫН ХӨРГИЙГ 76 САЯАР ЗУРУУЛНА

GNNGNN
Mar 6, 2024  
 0
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ҮЕ ҮЕИЙН САЙД НАРЫН ХӨРГИЙГ 76 САЯАР ЗУРУУЛНА

Тус яам нь "Боловсролын шинэ зууны сэргэлтийн бодлого" арга хэмжээний хүрээнд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажиллаж байсан сайд нарын хөрөг зургийг зуруулах гэж байгаа аж. Энэ ажлыг тендерийг  хоёрдугаар сарын 08-нд зарлажээ.

Нийт 38 хүний хөргийг зуруулах бөгөөд нэг бүр нь 50х40 хэмжээтэй байх юм байна. Уг хөргүүдийг зуруулах нийт өртөг 76 сая төгрөг. Зардлыг урсгал төсвөөс гаргана. Өөрөөр хэлбэл, нэг хөрөг зургийг 2 сая төгрөгөөр зуруулахаар тооцоолсон гэсэн үг.

 

Тендерийн бичиг баримттай танилцвал, зураг төслийг гүйцэтгэх хугацаа 3 сар бөгөөд зураач мэргэжилтэй өмнө нь энэ төрлийн ажил гүйцэтгэж байсан мэргэжлээрээ 5-с дээш жилийн туршлагатай уран бүтээлчтэй хуулийн этгээд хэмээн заажээ. 

Тэгвэл уг тендерийн шалгаруулалтад "Интервүүд трейд" ХХК шалгарчээ. Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулдаг гэгдэж байгаа юм. Харин "Opendatalab" дата мэдээллийн системд үйл ажиллагааны чиглэлийн хувьд онлайн болон туслах материалын худалдаа эрхэлдэг хэмээн  бүртгэгджээ. Тус конпани 2020 онд байгуулагдсан аж. Эсвэл тендерийн бичиг баримтад дурдсан бараа материалыг оруулж ирээд зургийг өөр хүн гүйцэтгэх гэж буй юм болов уу даа. Гэхдээ барилгын материалын дэлгүүрт мэргэжлийн уран бүтээлч харъяалагддаг болчихсон ч юм билүү? хэн мэдлээ. Энэхүү компани нь өмнө нь Ой цэвэрлэх ажлын хүрээнд ойгоос гарах хаягдлыг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах тендерт шалгарч байжээ.

Угтаа бол тендертээ хөрөг зураг зуруулах захиалга гэсэн байгаа юм. Ямартай  ч улсын төсвөөс 76 сая төгрөгөөр үе үеийн сайд нарынхаа хөрөг зургийг зурж өлгөхөд л сайдын гол зорилго болтойдог.