БОКСЫН ДЭЛХИЙН ЦОМД МОНГОЛЫН ГУРВАН ТАМИРЧИН ДЭД БАЙРТ ОРЛОО

GNNGNN
May 17, 2025  
 0
БОКСЫН ДЭЛХИЙН ЦОМД МОНГОЛЫН ГУРВАН ТАМИРЧИН ДЭД БАЙРТ ОРЛОО

Польш улсад сонирхогчдын боксын “Лос-Анжелес-2028” олимпын наадмын оноо олгох Дэлхийн цомын тэмцээн тавдугаар сарын 12-16-нд болоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч Рубен Санчес, О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор 12 тамирчин оролцлоо.

Энэ баг бүрэлдэхүүнээс гурван тамирчин медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, эрэгтэйчүүдийн 54 кг-д Х.Билгүүнсайхан, 50 кг-д А.Баттулга мөнгөн медаль хүртэв. Монголын баг тамирчид тус тэмцээнийг араас Герман улсад хамтарсан бэлтгэлд хамрагдаж, дараа нь Нидерланд улсад олон улсын тэмцээнд өрсөлдөх юм.