БОГД УУЛЫГ НҮХЭЛЖ, ТУНЕЛ БАРИХ ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ЗУРАГ ТӨСВИЙГ ₮55.3 ТЭРБУМААР БОЛОВСРУУЛНА

GNNGNN
Dec 10, 2024  
 0
БОГД УУЛЫГ НҮХЭЛЖ, ТУНЕЛ БАРИХ ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ЗУРАГ ТӨСВИЙГ ₮55.3 ТЭРБУМААР БОЛОВСРУУЛНА

“Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулахад 55.3 тэрбум төгрөгийн тендерийг зарласан байна.

Угтаа тус өртгөөр Улаанбаатар хотын төвөөс Богдхан Уулыг нэвтлэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших Шинэ Зуунмод хоттой холбох тунелийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулна гэсэн үг. Энэ тендерийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан бөгөөд тусгагдсан төсөвт өртгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас энэ онд бүрэн санхүүжих аж.

Тус тендерийг энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зарласан бөгөөд зургаа хоногийн дараа буюу 12 дугаар сарын 16-ны өдрийн 09.00 цаг хүртэл хүлээн авах юм байна.