ЭМЧ, БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 21344 ИРГЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

GNNGNN
Sep 9, 2025  
 0
ЭМЧ, БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 21344 ИРГЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

Нийтийн өргөдлийн "d-өргөдөл" цахим системд иргэн Б.Номин эмч, багш нарын цалинг нэмэх нийтийн өргөдлийг өнгөрсөн долоодугаар сарын 1-нд санаачилж, наймдугаар сарын 15-наас санал авч эхэлжээ. Санал авах хугацаа энэ сарын 15-ны 14.00 цагт дуусах аж.

Тэгвэл өнөөдөр /09.09/ 12.00 цагийн байдлаар нийт 33 мянган иргэн гарын үсэг зурах ёстойгоос 21344 иргэн гарын үсэг зурсан байна. Иргэн Б.Номин нь "Улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүчийг бэлддэг чухал салбар бол багш, мөн хүн амын эрүүл байх цаашид оршин тогтнох асуудлыг шийддэг чухал байгууллага бол Эрүүл мэндийн салбарынхан билээ. Эрүүл байж сайн боловсрол олж, улс орноо хөгжүүлж чадна. Энэ чухал хоёр салбарыг нуруундаа үүрэн яваа хүмүүсийн наад захын асуудлыг шийдвэрлэж байж улс орон цаашид оршин тогтнох билээ. Та бүхэн саналаа өгч дэмжинэ үү" гэжээ.

 

Хэрэв та дээрх өргөдлийг дэмжиж, гарын үсэг зурах бол ЭНД дарна уу.