Б.ХУЛАН АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО
АНЭУ-ын Абу Даби хотноо эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Б.Хулан Файтинг төрөлд Ази тивдээ гурав дахь удаагаа түрүүллээ.
8 дахь удаагаа болж буй тус тэмцээнд 31 орны 1500 тамирчин насанд хүрэгч, U16, U18, U21 ангилалд 6 өдөр 5 дэвжээ дээр өрсөлдөнө. Манай улсын баг тамирчид МЖЖХ-ны Ерөнхийлөгч С.Мөнхсүхээр ахлуулсан 61 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.