Э.ЦЭНДБААТАР: МАШ ИХ ХИЧЭЭСЭН Ч ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЧ ЧАДСАНГҮЙ. ИТГЭЛИЙГ НЬ АЛДСАНД УУЧЛААРАЙ

GNNGNN
Jun 3, 2024  
 0
Э.ЦЭНДБААТАР: МАШ ИХ ХИЧЭЭСЭН Ч ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЧ ЧАДСАНГҮЙ. ИТГЭЛИЙГ НЬ АЛДСАНД УУЧЛААРАЙ

Олимпын эрхийн тэмцээн Тайландын Бангкок хотод үргэлжилж буй. Манай хамгийн гол найдвар болж байсан гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнгөрсөн сарын 29-ны өдөр Болгарын боксчин Росенов Радославт 5:0-ээр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Эхний үед шүүгчид 4:1-ээр Болгарын талд ялалт өгсөн бол үлдсэн хоёр үед бүх шүүгч санал нэгтэйгээр Болгарын залуу тамирчид ялалт өгчээ. Ингэснээр Э.Цэндбаатарын Олимпод оролцох мөрөөдөл, хүсэл зорилго энэ хүрээнд өндөрлөж байна.

Тэрбээр хэлэхдээ. “Болгарын тамирчинтай тоглоод хожигдсон. Эрхээ авч чадаагүй маш их харамсалтай байна. Болгарын тамирчин олимпын эрхээ авлаа. Ялалт ялагдалтай минь хамт байдаг ард түмэн та бүхэндээ баярлалаа. Бүх зүйлээ зориулж маш их хичээсэн гэвч санасандаа хүрч чадсангүй. Итгэлийн алдсанд уучлаарай хичээсэн шүү” гэлээ