БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 84 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН УРД ТОГТСОН 310 ТОНН ҮЕРИЙН УСЫГ СОРУУЛЖ, ГАЗРЫГ АРИУТГАЖЭЭ

GNNGNN
Jul 8, 2026  
 0
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 84 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН УРД ТОГТСОН 310 ТОНН ҮЕРИЙН УСЫГ СОРУУЛЖ, ГАЗРЫГ АРИУТГАЖЭЭ

Долоодугаар сарын 7-8-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талын уулзварт үерийн ус ихээр тогтож, дөрвөн автомашин усанд урсаж, авто замын хөдөлгөөн түр хугацаанд саатсан.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, 8 ус соруулах помп, 6 техник хэрэгсэл, 8 бохир соруулах автомашиныг дайчлан ажиллаж, нийт 310 тонн үерийн усыг соруулж, зайлууллаа.