ТАВДУГААР СУРГУУЛИАС ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ ХҮРТЭЛХ ЗАМЫГ МАРГААШ 23:00 ЦАГААС ТҮР ХААЖ, ЗАСВАРЛАНА

GNNGNN
Jun 7, 2024  
 0
ТАВДУГААР СУРГУУЛИАС ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ ХҮРТЭЛХ ЗАМЫГ МАРГААШ 23:00 ЦАГААС ТҮР ХААЖ, ЗАСВАРЛАНА

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нэгдсэн үндэсний гудам буюу Тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг түр хааж, засварлахаар болжээ.

ТОДРУУЛБАЛ, ЗУРГААДУГААР САРЫН 8-НЫ ӨДРИЙН 23:00 ЦАГААС 10-НЫ 06:00 ЦАГИЙН ХООРОНД ХААЖ АВТО ЗАМЫН ХЭСЭГЧИЛСЭН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээний ажлууд хийгдэх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөлөө.