ИРЭХ САРЫН 11-НД БҮХ НИЙТЭЭР АМАРЧ, ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД САНАЛАА ӨГНӨ
Аравдугаар сарын 11-нд бүх нийтээр амарна. Учир нь орон нутгийн сонгууль болох юм.
Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа аравдугаар сарын 11-ний 07.00-20.00 цагт болно.
Тийм учраас бүх нийтээр амрах хуультай. Гэхдээ иргэд сонгуульдаа саналаа өгөх үүрэгтэй юм. Иймд байгууллагынх нь удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангахгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ.