НИЙСЛЭЛИЙН ЗДТГ ШИНЭ ОРДОНД РУУГАА НҮҮЛЭЭ

GNNGNN
Aug 8, 2024  
 0
НИЙСЛЭЛИЙН ЗДТГ ШИНЭ ОРДОНД РУУГАА НҮҮЛЭЭ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд 2016 онд, Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг Яармаг руу нүүлгэх шийдвэр гарсан. Тэгвэл Засаг даргын Тамгын газар өнөөдөр /2024.08.08/ бүрэн бүрэлдэхүүнээр Яармагт байрлах "Шинэ Хангарди" ордон руу шилжин нүүсэн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээллээ.

Тэрбээр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Яармагт байрлах "Шинэ Хангарди" ордонд нүүж ирлээ. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн болон Байгаль орчны газар гэсэн хоёр агентлагаас бусад нийслэлийн Засаг даргын Тамгын газар түүний харъяа байгууллагууд болон агентлагууд шинэ байрандаа нүүж ирсэн байна. Засаг даргын Тамгын газар Яармаг руу нүүж ирснээр хотын төвийн түгжрэлийг бууруулах Яармагийн түгжрэлийг арилгах зорилготой. Ирэх 2025 онд Яармагийн төв замыг зургаан эгнээ болгох ажил эхэлнэ. Энэ ажил Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэнэ. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар, Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томилж байна. Ч.Төгсдэлгэрийн хувьд Хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулахад гадны компаниудад хэрэгжүүлж байсан туршлагаа бидэнтэй хуваалцах саналыг тавьсан. Улаанбаатар хотыг хаашаа тэлэх, түгжрэлийг хэрхэн бууруулах, агаарын бохирдлыг арилгах гэх мэт томоохон ажилд хувь нэмрээ оруулахад хамтран ажиллахаар болсон" гэв. Ч.Төгсдэлгэрийн хувьд "Шинэ Монгол" сургуулийн төгссөн. Япон улсад  "Ёкохама" үндэсний их сургуулийг Хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр Доктор, магистрын зэрэг хамгаалсан. Хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр Япон улсад ажиллаж байсан туршлагатай гэв.