АРАБУУД МОНГОЛ ИРГЭНИЙГ ДАЙРЧ ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГИЙН ТАЛААР ЦЕГ-ААС 11.30 ЦАГТ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

GNNGNN
Aug 19, 2026  
 0
АРАБУУД МОНГОЛ ИРГЭНИЙГ ДАЙРЧ ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГИЙН ТАЛААР ЦЕГ-ААС 11.30 ЦАГТ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Арабын иргэд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд бригад дээр хүүгийнх нь дэргэд аавыг нь машинаар дайрч хөнөөсөн гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Дээрх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд 11.30 цагаас энэ талаар мэдээлэл хийхээр болжээ.

Мөн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “...Төв аймгийн нутаг дэвсгэрт гадаад улсын иргэд шонхор шувууг барьж байгаа”, “...Сүхбаатар аймагт нэр бүхий иргэдээс газрын тосны хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцсэн” гэх хэргүүдэд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл өгөхөөр болсон байна. UBN.mn сайт мэдээллийг шууд дамжуулан үзүүлнэ.