АНУ-ААС САЙН ДУРААРАА ГАРАХ ЦАГААЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМП $1,000 ОЛГОНО

АНУ-аас сайн дураараа гарч явах хууль бус цагаачдад нэг удаа $1,000 олгож, эх орондоо буцахад нь замын зардлаар туслах болсноо Трампын засгын газар мэдээллээ. Ингэснээр цагаач нэг бүрийг албадан буцаах үйл ажиллагаатай холбоотой зардлаас хамаагүй тусаж байгааг АНУ-ын дотоод хэргийн яам онцолсон байна. Хууль бусаар оршин сууж байгаа нэг цагаачийг баривчлах, хорих, буцаах нийт зардал дунджаар $17,000 орчим болдог бөгөөд Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөсөн нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш АНУ-ын засаг
захиргаа нийт 152,000 цагаачийг албадан буцаажээ. Тэрээр өмнөх ерөнхийлөгч Байденыг хууль бус цагаачлалыг нэмэгдүүлсэнд буруутгаж, олон сая
цагаачийг АНУ-аас албадан гаргахаа амласан. Тодруудбал өнгөрсөн оны 2-4 дүгээр сарын хооронд Байдены засаг захиргаа 195,000 хууль бус цагаачийг албадан буцааж байжээ. АНУ-ын дотоод хэргийн сайд Кристи Ноэм хэлэхдээ “Хэрэв та хууль бусаар оршин сууж байгаа бол баривчилгаанаас зайлсхийж, сайн дураараа буцах нь АНУ-аас явах хамгийн сайн, хамгийн аюулгүй арга юм” гэжээ. Мөн сайн дураараа буцсан цагаачид АНУ-д хууль ёсны дагуу дахин ирэх боломж нээлттэй байхыг амлаж байгаа юм.
Эх сурвалж: Эх сурвалж: Reuters