Н.НОМТОЙБАЯР: ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ ӨДӨР ГЭЖ УХАМСАРЛАЖ ИРГЭД АМАР ТАЙВАН САНАЛАА ӨГЧ БАЙГАА НЬ УРАМ ЗОРИГ ӨГЧ БАЙНА
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр саналаа өглөө. Тэрбээр “Иргэд идэвхтэй саналаа өгч байна. Бие биенийхээ сонголтод хүндэтгэлтэй хандаж байна.
Урт оочер үүссэн ч маш тайвнаар саналаа өгч байна. Энэ удаагийн сонгууль байж болох дээд хэмжээгээр муухай явагдлаа. Хууль ноцтойгоор зөрчигдлөө. Өрсөлдөгч талын захиалгаар хуулийн байгууллага манай үйл ажиллагааг хаалаа.
Хуулийн байгууллага өөрсдөө юмуу захиалгаар өрсөлдөгчдөө СЕХ-нд нөлөөлж, худал хуурмаг албан бичиг явуулж тэнцвэргүй өрсөлдөөн боллоо. Маш их хар пи ар явагдлаа. Өчигдөр гэхэд миний хаяг мэт хуурамт хаягнаас бусдыг өдөөн турхирсан зүйл явагдлаа.
Цаг алдалгүй хуулийн байгууллагад хандлаа. Сонгуулийн үеэр 9 хүн нас барлаа. Энэ бол өмнөх сонгуулиудаар тохиолдож байгаагүй харамсалтай үйл явдал. Гэхдээ өнөөдөр иргэд өөрчлөлтийг хийх өдөр гэж ухамсарлаж амар тайван саналаа өгч байгаа нь урам зориг өгч байна.
Нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлагаа ухамсарлан саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна” гэсэн юм.