ОЛИМПЫН АВАРГА Н.ТҮВШИНБАЯРЫН ТӨРСӨН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын анхны олимпын аварга анхны хос медальтан Найдангийн Түвшинбаяр аваргын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1984 оны энэ өдөр Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон хүү болон төржээ. Хар багаасаа үндэсний үндэсний бөхөд дуртай байсан Н.Түвшинбаяр 2002 онд 16 настайдаа өсвөр бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэрчүүдийн үндэсний бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болсон түүхтэй.
Аварга маань “Бээжин-2008” олимпод аваргалж, Монголчууд бидний хоёр зууны турш тээсэн “Олимпын аварга” гэх хүсэл мөрөөдлийг биеүүлж, баяр баясал, аз жаргал, эх орондоо элэг нэгт Монголчууддаа авч ирж байсан түүхтэй билээ. Монголчуудын эв нэгдэл хагарал бутралыг нэгтгэж Олимпын аварга болж байсан түүгээрээ монгол түмэн бахархаж огшиж байсан үе саяхан даа.
Харамсалтай нь гурван жилийн өмнө хайртай найзынхаа аминд хүрсэн хэргээр гурван шатны шүүхээс ял сонсож, өдгөө хорих ангид ялаа эдэлж байгаа билээ.