“АЛТАЙ КОНСТРАКШН" КОМПАНИЙНХАН СЭЛБЭ ГОЛ РУУ БАРИЛГЫН СУУРИАС ГАРСАН УСЫГ ЦУТГАЖЭЭ

GNNGNN
May 19, 2024  
 0
“АЛТАЙ КОНСТРАКШН" КОМПАНИЙНХАН СЭЛБЭ ГОЛ РУУ БАРИЛГЫН СУУРИАС ГАРСАН УСЫГ ЦУТГАЖЭЭ

Цахим сүлжээнд иргэн Сэлбэ гол руу бохир цутгаж байна гэх мэдээллийг түгээсэн.  Мэдээллийн дагуу холбогдох албаныхан БЗД-ийн 36 дугаар хороо "Саруул" хотхоны 117 дугаар байрны хажуу талд "Алтай Констракшн "ХХК-ийн барилгын талбайд үзлэг, шалгалт хийсэн байна.

Шалгалтын явцад тус компанийн талбайн инженер н.Маргад-Эрдэнэ "Барилгын суурийг кранаар ухахад гүний ус гарсан. Гүний ус учраас Сэлбэ гол руу цутгасан" гэдэг тайлбарлажээ.

Холбогдох албанаас барилгын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд үзлэг, шалгалтыг үргэлжлүүлж байна.