АЛДАРТ ДУУЧИН СЕЛИН ДИОН "ПАРИС-2024" ОЛИМПЫН НЭЭЛТЭД ДУУЛНА
Дэлхийн алдарт дуучин Селин Дион энэ баасан гарагт /2024.07.24/ болох "Парис-2024" олимпын нээлтийн ёслолд дуулахаар болсныг олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Түүний хувьд саяхан “Би Селин Дион” баримтат киногоороо өөрийн өвчний тухай оруулсан байдаг. Тэрбээр булчин хатингаршиж хөших синдром гэсэн эдгэршгүй, хүнд өвчин туссанаа 2022 онд зарласан билээ.
Селин Дион саяхан өгсөн ярилцлагадаа "Би маш хүнд өвчин туссан ч гэлээ. Одоо миний биеийн байдал дээрдэж байгаа. Би тайзан дээр эргэн ирэх болно" хэмээн ярьж байжээ. Тэрбээр одоогоор Парист очиж, зочид буудалдаа байрласан байна.