А.Ариунжаргал: Гэнэтийн золгүй явдал тохиолдсонд гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье

GNNGNN
May 29, 2024  
 0
А.Ариунжаргал: Гэнэтийн золгүй явдал тохиолдсонд гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье

Паркийн Галзуу хулгана дээр тоглож байсан 19 настай иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. 

Түүнийг Паркийн ажилтан байсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Ариунжаргал "Маш харамсалтай зүйл боллоо. Гэнэтийн золгүй явдал тохиолдсонд гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

Тухайн үйлчлүүлэгч нь манай цагийн ажилтан байсан. Тавдугаар сарын эхээр ажилд орсон. Өнөөдөр амралтын өдөр нь байсан тул энгийн үйлчлүүлэгчийн хувьд ирээд байв.

Цагдаа, шүүх шинжилгээний бүрэлдэхүүн ирж, зөвлөмж өгсний дагуу ар гэрт нь мэдээлэл хүргэсэн. 12-13 насны дүүтэйгээ хамт явж байсан гэх мэдээлэл байна. 

Манай бүс бэхэлгээ хэвийн байсан. Ажиллаж байсан хүүхдүүд маань бүсийг нь удирдлага дээрээсээ салгаад буулгаж ирсэн бичлэгийг цагдаагийн бүрэлдэхүүн аваад явсан. Түүнээс биш бэхэлгээ сөхөгдсөн, хажуу тийш унасан гэх мэт асуудал байгаагүй" гэв.

Галзуу хулгана дээр 150 см-ээс дээш өндөртэй хүн тоглохыг зөвшөөрдөг бөгөөд зүрх судасны өвчтэй болон нуруу нугасандаа ямар нэг гэмтэл бэртэл авч байсан иргэн тоглохыг хориглодог байна.