50 ОРЧИМ НАСНЫ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС ХАРАА ГОЛООС ОЛДЖЭЭ

GNNGNN
Sep 10, 2024  
 0
50 ОРЧИМ НАСНЫ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС ХАРАА ГОЛООС ОЛДЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Тарни" 8 дугаар багийн "64 дүгээр точка" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 255 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т “Хараа” голд буцалтгүй нэрвэгдэгч /цогцос/ байна гэсэн дуудлага мэдээллийг есдүгээр сарын 09-ний өдрийн 14:30 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 45 км замыг туулан 15:42 цагт очиж, “Хараа” голд осолдсон буцалтгүй нэрвэгдэгч /50 орчим настай, эрэгтэй/ 31 минут ажиллан гаргасан ба Мандал сум дахь, сум дундын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.