3Х3 ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧ, МУГТ М.ЦЭРЭНЛХАМ ЗОДОГ ТАЙЛНА
Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Улаанбаатар хотод зохион байгуулсан 2025 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан.
Тэдний амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн хэмээн үзэж, тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээсэн билээ.
Тодруулбал, Гавьяат тамирчин цолоор,
- Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам,
- Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан,
- Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг,
- Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Нямжавын Нандинхүсэл нарыг шагнасан юм.
Тэгвэл тус багийн ахлагч МУГТ М.Цэрэнлхам сагсан бөмбөгийн спортоо орхиж, зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр өнгөрсөн ням гарагт "Central" телевизийн "The Tonight" шоунд оролцох үеэрээ мэдэгдсэн юм.
