230 ОРЧИМ БООДОЛ ӨВС АЧСАН АВТОМАШИН ШАТАЖ БАЙСНЫГ УНТРААЖЭЭ

GNNGNN
Mar 24, 2025  
 0
230 ОРЧИМ БООДОЛ ӨВС АЧСАН АВТОМАШИН ШАТАЖ БАЙСНЫГ УНТРААЖЭЭ

СХД-ийн 32-р хороо зам дагуу машин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 14:40 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ.