ЗАМ ХААГДСАНААС БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

GNNGNN
Feb 21, 2024  
 0
ЗАМ ХААГДСАНААС БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

             Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор Булган аймгийн зарим сумын сурагч хичээлдээ явж чадахгүй байдалд хүрчээ. Тухайлбал Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуульд  нийт 23 сурагч сар шинийн баярын дараа хичээлдээ ирэх боломжгүй болсон байна.

            Иймээс өчигдрөөс эхлэн зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлж, 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөжээ. Дотуур байр 50 хүүхдийн хүчин чадалтай, 71 хүүхэд амьдарч байгаагаас хүсэлт гаргасан 27 хүүхдийг хамруулах боломжгүй байна.

           Цэцэрлэгийн хувьд 130 хүүхэд бүртгэлтэй. Цас зуд ихтэй, хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор хүүхдийн ирц бага байгаа ч хичээл сургалтын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.