ҮЙЛ ЯВДАЛ: М.БАДАРЧИД ӨВДӨГ ШОРООДСОН НЭР БҮХИЙ БӨХЧҮҮДЭД УЛСЫН ЦОЛ, ЧИМГИЙГ НӨХӨН ОЛГОНО
Зургаадугаар сарын 17-ны даваа гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: СТӨ-нд: МУИС-ийн 79 дэх удаагийн эрдмийн баярын ёслол болно. Утас: 9458-2204.
09:00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: ХЭҮК, “Тэгш нийгэм холбоо” ТББ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудалд иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” сургалт, уулзалт зохион байгуулна. Утас: 9902-7408, 9909-5302.
10:00 цагт: Төрийн ордны "Хүндэтгэлийн өргөө"-нд: Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслол болно. Утас: 8888-4463.
11:00 цагт: ҮСХ-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 5 сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулна.
11:00 цагт: МАН-ын төв байрны гадна АН-ын дэд дарга И.Мөнхжаргал, Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийнэ.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11:30 цагт: “Гэр хороолол-хөгжлийн нам”-аас гэр хорооллын айл өрхүүдийн эрхийг хамгаалах талаар амлалт өгч буй улс төрчдийн талаар мэдээлнэ.
12:00 цагт: “Офицер" хорооллын захиалагчид баригдсан байрандаа орж чадахгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.
-Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно.
-Монголын Урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй "Моушин Монголиа-2024" наадам үргэлжилж, тайлан тоглолтоо “Улаанбаатар” театрын тайзнаа тоглож байна.