10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
2026 оны 08 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 17-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
09-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны, аюулаас анхаарна уу.
Хур тунадас: 07-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 09-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говь аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 10,11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 08-нд ихэнх нутгаар, 09-нд нутгийн зүүн хагаст халах боловч 10-наас ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +26...+31 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 09, 10-нд бороо орно, дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 08, 09-нд шөнөдөө +13...+18 градус, өдөртөө халж +26...+31 градус, 10-наас сэрүүсэж шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
