ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ МАШИНЫХАА ДУГУЙГ АРЧЖЭЭ

GNNGNN
Apr 16, 2024  
 0
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ МАШИНЫХАА ДУГУЙГ АРЧЖЭЭ

Цахим орчинд энэ оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дугуйг арчиж байгаа” талаарх дүрс бичлэг нийтлэгдсэн.

Тэгвэл цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэн А нь Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн зорчиж явсан тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн арын дугуйг хөдөлгөөн үргэлжилж байх үед арчиж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл “Тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” үйлдэл тогтоогдсон тул зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 53 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.