ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ НИЙТ ОРЛОГО 2.8 САЯ ТӨГРӨГ БОЛЖ 394.3 МЯНГААР НЭМЭГДЖЭЭ

GNNGNN
May 19, 2025  
 0
ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ НИЙТ ОРЛОГО 2.8 САЯ ТӨГРӨГ БОЛЖ 394.3 МЯНГААР НЭМЭГДЖЭЭ

Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар нэг өрхийн сарын дундаж нийт орлого 2.8 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар буюу 394.3 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 175.9 мянган төгрөг буюу 6.7 хувиар тус тус өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хороо тайландаа дурджээ.

Статистик мэдээллээр, мөнгөн орлого мөнгөн орлого 2.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар буюу 366.5 мянган төгрөг, өмнөх улирлаас 6.5 хувь буюу 162.2 мянган төгрөгөөр тус тус өсөв. Бүтцээр нь авч үзвэл, мөнгөн орлогын 57.4 хувь буюу 1.5 сая төгрөг нь цалин хөлсний орлого бол 582.9 мянга буюу 22 хувийг тэтгэвэр тэтгэмжийн орлого бүрдүүлж байна.

Харин маш бага хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого тус тус бүрдүүлжээ.