ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХТЭЙ УУЛЗАЖ БАЙН

Ерөнхий сайдын өрөөнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нар уулзаж буй талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.
Тэгвэл яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж буй талаар эх сурвалж мэдээллээ. Албан бус мэдээллээр, Ерөнхий сайдын хүүтэй холбоотой нийгэмд үүссэн бухимдал, жагсаал цуглаантай холбоотой асуудлаар уулзаж байгаа аж.