ӨНӨӨДӨР АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР БОРОО ОРНО

GNNGNN
Aug 31, 2026  
 0
ӨНӨӨДӨР АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛСААР БОРОО ОРНО

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд

Наймдугаар сарын 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. 

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөр +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +25...+27 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +22...+24 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +22...+24 градус дулаан байна. 

05 цагт Улаанбаатар: +11 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Эх сурвалж: УЦУОШГ