ӨМНӨГОВЬД МЕТАН ОЛБОРЛОХ ТӨСӨЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦООНОГОО ӨРӨМДӨЖ ЭХЭЛЛЭЭ
Метан хийн төслийн "Улаан нуур" талбайд үйлдвэрлэлийн цооног өрөмдөж эхэлжээ. Энэ оны сүүлээр дуусгаж, цооногийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Тус төслийг Монгол талаас "Эрдэнэс Метан", хөрөнгө оруулагчаар "Jade Gas" компани хамтран хэрэгжүүлж байгаа юм.
"Jade Gas"-ийн зүгээс нэг км орчим урт бүхий дөрвөн цооног өрөмдөж эхэлсэн байна. Цооног ашиглалтад орвол үйлдвэрлэл эхэлнэ. Улмаар метан олборлож эхлэх юм.
Тус төслийн бүтээгдэхүүн болох метанаар шингэрүүлсэн байгалийн хий нь дизель түлш орлох боломжтой.
2024 онд цооногийг өрөмдөж дуусна гэдэг "Jade Gas"-ийн мэдэгдэл хувьцааны нь ханш Австралийн хөрөнгийн бирж дээр 12 хувиар өсөхөд шууд нөлөөллөө.
"Улаан нуур-15" туршилтын төслийн өрөмдлөг нийт 563.9 метрийн гүнд хүрэх үед 25 метрийн зузаан хийтэй нүүрс илрүүлсэн талаар өмнө нь мэдээлж байв.
Мөн өнгөрөгч 2023 оны сүүлээр "Jade Gas" компани 11 сая австрали долларын хөрөнгө оруулалт босгоод байсан билээ.