ҮСХ: ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.5 ХУВИАР БУУРСАН

GNNGNN
Sep 25, 2024  
 0
ҮСХ: ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.5 ХУВИАР БУУРСАН

Улаанбаатар хотод есдүгээр сарын 23-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.5 хувь буурсан үзүүлэлттэй байна. Харин өмнөх долоо хоногоос 0.4 хувиар буурсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тодруулбал, сонгино, хүрэнманжин, байцай, атар талх зэрэг бараа бүтээгдэхүүн 32-110 төгрөгөөр өссөн харин бусад нэр төрлийн хувьд бага зэрэг буурсан болон хэвийн үзүүлэлттэй харагдаж байгаа юм.

  • Үхрийн ястай мах кг тутамдаа 53
  • Үхрийн цул мах кг тутамдаа 90
  • Шинэ сүү нэг литр тутамдаа 80
  • Цөцгийтэй тараг литр тутамдаа 37
  • Элсэн чихэр кг тутамдаа 56
  • Савласан ногоон цай 15
  • Төмс кг тутамдаа 123
  • Лууван кг тутамдаа 181 төгрөгөөр тус тус хямдарчээ.