145 МЯНГАН ЖОЛООЧ I ЭГНЭЭГЭЭР ЗОРЧИЖ, ₮2.9 ТЭРБУМААР ТОРГУУЛЛАА

GNNGNN
Sep 25, 2024  
 0
145 МЯНГАН ЖОЛООЧ I ЭГНЭЭГЭЭР ЗОРЧИЖ, ₮2.9 ТЭРБУМААР ТОРГУУЛЛАА

Түгжрэлийг бууруулах зорилгоор 2018 онд автозамын I эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих журмыг гаргаж, улмаар зөрчсөн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Гэвч төдийлөн үр дүнд хүрээгүй учир I эгнээгээр зорчих эрхтэй автобусны урд хяналтын камер байршуулж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, автобуснууд үүргээ гүйцэтгэхийн сацуу дүрэм, журам зөрчиж I эгнээгээр зорчсон, автобусын буудал дээр ачаалал нэмж зогссон тээврийн хэрэгслүүдийг камераараа илрүүлэх "ажилтай" болсон.

Ингэснээр харин үр дүн гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 2-20-ны өдрийн тоон мэдээллээр 145,897 тээврийн хэрэгсэл I эгнээгээр зорчжээ. Торгуулийн нийт дүнг тооцоолоод үзвэл 2.9 тэрбум төгрөг болж байгаа юм.

1100 автобусны теле камераар илрүүлсэн уг зөрчлийг автозамын 44 камерын хяналтаар давхар бүртгэж, баримтжуулан Зөрчлийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж жолоочид хариуцлага тооцож байна.