ҮХРИЙН МАХ НЭГ КИЛОГРАММ НЬ ДУНДАЖААР 19220 ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
Нийслэлийн статистикийн хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаарх махны үнийн мэдээллийг хүргэлээ.
Тодруулбал, өнгөрөгч сар буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 15836 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19220 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар өсөж 19220 төгрөг, үхрийн цул махны үнэ 21876 төгрөгийн дундаж үнэтэй байна