Ү.ОЮУНЗУЛ: ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 80 МЯНГАН МОД ТАРЬЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН

GNNGNN
Sep 24, 2024  
 0
Ү.ОЮУНЗУЛ: ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 80 МЯНГАН МОД ТАРЬЖ, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэтгэлийн хуралдаан болж байна.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул:

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд БЗД-ээс НИХ-ын төлөөлөгчөөр ажиллалаа. Энэ хугацаанд БЗД-т хөрөнгө оруулалт татсан, хийж гүйцэтгэсэн ажлууд байна. Миний сонгогдсон найман хороонд нийслэлийн төсвөөс 140 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. БЗД-т нийтдээ 66км засмал зам, гэрэлтүүлгийн ажил 95 хувьтай, 14 сургууль, цэцэрлэгийн барилга, хоёр эмнэлгийн барилга ашиглалтад орсон.

Миний хувьд өнгөрсөн дөрвөн жил орчны бохирдолтой холбоотой асуудалд хамгийн бодитой хувь нэмэр оруулж ажилласан төлөөлөгч гэж онцолмоор байна. Учир нь мод тарих ажлыг удирдсан. Энэ нь агаар, хөрсний тэнцвэрт байдлыг хангахад хамгийн бодитой ажил.

Би Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын ажлыг дөрвөн жил хийлээ. Энэ ажлыг зөвхөн би биш 113 ажилтан, алба хаагчтайгаар баг хамт олноороо ажилласан. Манай байгууллагын хувьд Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш БОАЖЯ, Нийслэлийн удирдлагуудтай хамтарч олон ажлыг урагшлуулсан. Би одоо ажлаа өгсөн байгаа. Манай хамт олон хүрээлэн дээр ирж буй иргэдийн тоогоор ажлаа дүгнэдэг. Жилийн дөрвөн улиралд иргэдийн хөдөлгөөн тасардаггүй.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гол үүрэг бол мод тарих, ногоон байгууламжийг бий болгох, хөрсний усаа хамгаалах, нөхөн сэргээх үүрэгтэй.
Энэ утгаараа 40 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр, 40 мянган модыг ойжуулалтын хэлбэрээр нийтдээ 80 мянган модыг тарьсан гэв.