ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭНЭ САРЫН 10-13-НД ТУРКМЕНИСТАН УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

GNNGNN
Oct 7, 2024  
 0
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЭНЭ САРЫН 10-13-НД ТУРКМЕНИСТАН УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын урилгаар 2024 оны аравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовтай албан ёсны хэлэлцээ хийж, Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахатын дарга Гурбангули Бердымухамедовтай уулзаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон улсын форумд хүндэт зочноор оролцоно гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ.