ТУУЛ, СӨГНӨГӨР, ХЭРЛЭН, ХАЛХ ЗЭРЭГ ГОЛУУД ҮЕРИЙН ТҮВШИНГ 5-50 СМ ДАВСАН БАЙНА

GNNGNN
Jun 27, 2024  
 0
ТУУЛ, СӨГНӨГӨР, ХЭРЛЭН, ХАЛХ ЗЭРЭГ ГОЛУУД ҮЕРИЙН ТҮВШИНГ 5-50 СМ ДАВСАН БАЙНА

2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн/ , зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Алтай нурууны Согоог, Хангай нурууны өврийн Хүнгүй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна. Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Халх зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см, Балж, Онон гол үерийн аюултай түвшинг 5-45 см давсан хэвээр байна. Тодруулбал Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшинг 5-15 см даван үерлэж байна. Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөлтэй тул голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.