АН, МАН, ХҮН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ СОНГУУЛЬД 1.4-2.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРГАСАН БАЙНА

GNNGNN
Jun 27, 2024  
 0
АН, МАН, ХҮН, ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ СОНГУУЛЬД 1.4-2.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРГАСАН БАЙНА

Төрийн Аудитын байгууллагаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож байгаа нам, эвслийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг олон нийтэд ил болголоо. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58.4 “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу нам эвслүүд тайлангаа ирүүлсэн байна. 

Үүнээс харахад, дараах дөрвөн нам, эвсэл 1.4-2.4 тэрбум төгрөгийн хооронд зардал гаргаж оролцжээ. Үүнд:

АРДЧИЛСАН НАМ - 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГ, 

МОНГОЛ АРДЫН НАМ - 2.4 ТЭРБУМ ТӨГРӨГ, 

ХҮН НАМ - 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГ, 

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ - 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРЦУУЛЖЭЭ.