ТЕЛЕГРАММ ЧАТААР ХОЛБОГДОН МӨНГӨӨ ӨСГӨХ ЗОРИЛГООР 11 УДААГИЙН ГҮЙЛГЭЭГЭЭР 76 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЛЖҮҮЛЭН ЗАЛИЛУУЛЖЭЭ

GNNGNN
Aug 9, 2024  
 0
ТЕЛЕГРАММ ЧАТААР ХОЛБОГДОН МӨНГӨӨ ӨСГӨХ ЗОРИЛГООР 11 УДААГИЙН ГҮЙЛГЭЭГЭЭР 76 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЛЖҮҮЛЭН ЗАЛИЛУУЛЖЭЭ

Телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор 11 удаагийн гүйлгээгээр 76 сая төгрөгийг бусдын дансанд шилжүүлж залилуулжээ. Телеграмм, Тik Тok, We chat, whats app зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”,  “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”,  “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг зөвхөн 2024 оны долдугаар сард 52 бүртгэгдсэн бөгөөд 700,000,000 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байна. Өдөрт дунджаар 1-2 иргэн хохирч байгаа бөгөөд хохирлын хэмжээ 2,000,000-76,000,000 төгрөгийн хооронд байгаа юм. Улсын хэмжээнд 2024 оны эхний 6 сарын байдлаар 20507 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 5910 буюу 28.8 хувь нь залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд залилах төрлийн гэмт хэрэг нийт 41562 бүртгэгдсэн ба жилд дунджаар 9236, сард 769, хоногт 28 гэмт хэрэг бүртгэгдсэн нь жилийн дунджаар 10.5 хувийн өсөлттэй байна. Залилагч этгээдүүд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын итгэлийг олж авах замаар бага багаар ажилладаг байна.  Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчид нь хэд хэдэн арилжааны банкны данс ашигладаг. Тухайн дансны эзэмшигчид нь эрхэлсэн тодорхой ажилгүй, архины хамааралтай, банкны үйлчилгээ авдаггүй, цахим банк ашигладаггүй эсвэл интернэт, сүлжээ байхгүй алслагдсан хөдөө, орон нутагт оршин суудаг зэрэг нийгмийн эмзэг давхаргын иргэд зонхилно.

Танд цахимаар сурталчилгааны ажил хийх, даалгавар биелүүлэн мөнгөө өсгөх зэрэг санал ирсэн тохиолдолд баталгаатай эсэхийг сайтар шалгах, мэдээллийг нягталж дараагийн үйлдлээ хийхийг зөвлөж байна.