Д,ГАНХУЯГ: ЭНЭ ЖИЛ ХУРДАН МОРИНЫ СЭРВЭЭ ХЭМЖДЭГ ШУГАМЫГ ӨРГӨСГӨСӨН. МОРЬ БАРИАЧИЙГ ЗУРХАЙНЫ ГАДНА ТАЛД БАЙЛГАНА

GNNGNN
Jun 26, 2024  
 0
Д,ГАНХУЯГ: ЭНЭ ЖИЛ ХУРДАН МОРИНЫ СЭРВЭЭ ХЭМЖДЭГ ШУГАМЫГ ӨРГӨСГӨСӨН. МОРЬ БАРИАЧИЙГ ЗУРХАЙНЫ ГАДНА ТАЛД БАЙЛГАНА

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаан хэрхэн зохион байгуулагдах талаар өнөөдөр мэдээллээ.

"Улсын баяр наадмаар уралдах хурдан морины хэмжээсийг лазераар хэмжиж, наадмын талбайгаас дэлгэцээр, цахим хуудсаар цацдаг. Дэлгэц дээр байгаа QR кодоор үзэж болно.

Энэ жил хурдан морины сэрвээ хэмждэг шугамыг өргөсгөсөн. Ингэснээр сэрвээний урд, хойно дарах эрсдэлээс сэргийлж байгаа юм.

Мөн морь бариачийг зурхайны гадна талд гаргаж байгаа. Өнгөрсөн жил зөрчлүүд гарсан учраас зурхайны гадна талаас морио барина.

Наадам хүртэл замаа засна. Бороо их орохоор байна. Морины замд асуудал үүсэж магадгүй, ажлын хэсэг гарч ажиллаж байна.

  • Долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд
  • Долдугаар сарын 11-нд азарга, их насны морьд
  • Долдугаар сарын 12-нд соёолон, даага
  • Долдугаар сарын 13-нд сонгомол дээд, дунд, бага нас, жороо морины уралдаан хуваарийн дагуу явагдана" гэж Хурдан морины салбар хорооны дарга, бригадын генерал Д.Ганхуяг мэдээллээ.