СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НУТГИЙН ТӨВИЙН ХЭСЭГ, ЗҮҮН ХАГАСТ ЭНЭ САРЫН 25, 26-НД ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
Нутгийн төвийн хэсгээр маргааш, нөгөөдөр, нутгийн зүүн хагаст энэ сарын 25, 26-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна.
ЦУОШГ-аас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөв:
Долоодугаар сарын 24-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэх аж.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +19...+24, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15, өдөртөө +21...+26 градус дулаан байна.