СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО НОМЫН БАЯРААР СОНГОГЧДОД МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ. МӨН САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙГ СУРГАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ АЖИЛЛУУЛНА

GNNGNN
May 7, 2024  
 0
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО НОМЫН БАЯРААР СОНГОГЧДОД МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ. МӨН САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙГ СУРГАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ АЖИЛЛУУЛНА

Уламжлал ёсоор 35 дахь жилдээ Сүхбаатарын талбайд зохиогдох номын баярын арга хэмжээнд уншигч, зохиолчид уулзахаас илүү өргөн цар хүрээнд жил ирэх бүрт болж буй. Энэ жилийн номын баярт Сонгуулийн ерөнхий хороо оролцоно гэдгээ мэдэгдлээ. Тус хорооноос сонгогчдод ном танилцуулах бус санал тоолох машин, саналаа хэрхэн өгөх зэрэг сонгогчдын боловсрол олгоно гэдгийг өнөөдөр мэдээлэв. Энэхүү нээлттэй асар зургадугаар сарын 25 хүртэл ажиллана гэдгийг тус хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир хэлсэн. Тэрбээр “Сонгогчдод мэдээлэл өгөх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна. Сонгуультай холбоотой эрэлт нэмэгдэж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийхээс илүүтэй бид өөрсдөө гудамжинд гарч ажиллана, сонгогчдод мэдээлэл өгнө. Номын баярт оролцоно. Гэхдээ ном сурталчлах биш сонгогчдын мэдээлэл өгнө. Зөвхөн номын баяраар хязгаарлагдахгүй Ялалтын талбайд зургадугаар сарын 25 хүртэл асар байгуулж ажиллана. Мөн санал тоолох төхөөрөмжийг сургалтын зориулалттай ажиллуулна гэсэн юм.