СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨЧИГДӨР МОТОЦИКЛТОЙ ХОС АЯНГАД ЦОХИУЛЖ, ЭХНЭР НЬ НАС БАРЖЭЭ

GNNGNN
Jun 7, 2024  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨЧИГДӨР МОТОЦИКЛТОЙ ХОС АЯНГАД ЦОХИУЛЖ, ЭХНЭР НЬ НАС БАРЖЭЭ

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо ойр ойрхон орж байна. Өчигдөр /2024.06.06/ үдээс хойш аянга цахилгаантай түр зуурын усархаг бороо орсон. Энэ үеэр нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт золгүй явдал болжээ.

Тодруулбал, гэр бүлийн хоёр мотоциклтой зорчих үеэр аянгад өртөж, эхнэр нь нас барж, нөхөр нь түлэгдсэн байдалтай эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн иржээ.

Аянга цахилгаантай бороо орж байх үеэр хэрхэн аюул эрсдэлээс сэргийлэх талаар товч зөвлөмж хүргэе.

·         Өндөрлөг газраас буу, байшинд ор, эсвэл битүү машинд ороод цонхоо хаагаад юунд ч хүрэхгүй гараа өвдөг дээрээ тавиад суу

·         Утсаар ярьж болно, цэнэглэж байгаа утас барьж болохгүй

·         Хажууд чинь шонгийн мод, ганц өндөр мод, төмөр хашаа, тогны утас, гол ус байвал холд

·         Хээр талд орох оромжгүй бол хамгийн нам доор газар олоод доошоо хөл дээрээ суугаад толгойгоо тонгойлгож хоёр хөлөө нийлүүл

·         Биеэ аль болох жижиг болгохоос гадна газартай зөвхөн нийлүүлсэн өлмийгөөрөө хүр

·         Олуулаа явж байвал бие биенээсээ хол зай барь

·         Морь, мотоцикль, дугуй, ачааны машин дээрээс буу, уснаас гар, гартаа барьсан загасны уурга, зонтикоо хая

·         Гэртээ байвал гэрийн утсанд мөн тогонд залгаатай компьютер, гар утас зэрэгт хүрч болохгүй

·         Хөдөө хээр явж байвал өндөрлөг газар, уулын орой дээр эсвэл ганц модны доор майхнаа бүү зас

·         Цахилгаан цахиж эхэлмэгц битүү машинд орж суу, сүүлийн цахилгаан цахиснаас 30 минутын дараа гарч болно.