ОЮУТНЫ АВТОБУСНЫ КАРТЫГ И-МОНГОЛИА" ПЛАТФОРМЫН "E-STUDENT" ЦЭСЭЭР ЗАХИАЛНА

GNNGNN
Aug 8, 2024  
 0
ОЮУТНЫ АВТОБУСНЫ КАРТЫГ И-МОНГОЛИА" ПЛАТФОРМЫН "E-STUDENT" ЦЭСЭЭР ЗАХИАЛНА

2023-2024 оны хичээлийн жилд өмчийн хэлбэрээс үл хамааран бүх хэлбэрийн их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутан, МБСБ, ПК-ийн суралцагчид нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих “U-Money” цахим төлбөрийн картыг олгосон. Ингэхдээ "И-Монголиа" платформын "E-student" цэсээр дамжуулан захиалах, олгох, түгээх ажлыг И-монголиа, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран зохион байгуулж байсан. Өнгөрсөн онд 65 их, дээд сургуулийн нийт 22636 оюутны карт захиалга авсан ба үүнээс шинээр олгогдсон картын тоо 16581, дахин олголт буюу хаяж гээгдүүлсэн картын тоо 5672 байжээ. 2024-2025 оны хичээлийн жилд ч уг журам хэвээр мөрдөгдөнө гэж Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.