ШҮҮГДЭГЧДИЙГ ШҮҮХ ТАНХИМД АВЧ ИРЭХДЭЭ ЗОДОЖ, ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ

GNNGNN
Apr 3, 2024  
Apr 3, 2024 - 14:13
 0
ШҮҮГДЭГЧДИЙГ ШҮҮХ ТАНХИМД АВЧ ИРЭХДЭЭ ЗОДОЖ, ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Шүүгдэгчдийг шүүх танхимд авч ирэхдээ зодож, хүчирхийлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай "Андын Илч" компанийн гаалийн талбайд гарсан зэвсэгт дээрмийн хэрэгтэй холбоотой байж болзошгүй 16 хүний шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн юм.

Шүүх хурал 2024 оны дөрөвдүгээр сарын хоёрны 18:45 цагт түр завсарлаж, 2024 оны дөрөвдүгээр сарын гуравны 09:00 цагт үргэлжлэх байсан ч шүүгдэгчдийг Цагдан хорих байрнаас Шүүх танхимд авч ирэхдээ цагдаагийн тусгай ажилчид гэх хүмүүс зодож, хүчирхийлсэн хэрэг гарчээ. Улмаар өнөөдрийн шүүх хурал хойшлоод байна.

Уг асуудалд өмнө нь цагдаагийн даргаар ажиллаж байсан нэр бүхий хүмүүс холбоотой байж болзошгүй. Мөн цагдаагийн тусгай ажилчид учир хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч шалгаж байна” гэж эх сурвалж мэдээллээ.