МОНГОЛ УЛСААС Ц.ЦОГТБААТАР ТЭРГҮҮТЭЙ 11 ЖҮДОЧ АСТАНАГИЙН ИХ ДУУЛГАД ЗОДОГЛОНО

GNNGNN
May 7, 2024  
 0
МОНГОЛ УЛСААС Ц.ЦОГТБААТАР ТЭРГҮҮТЭЙ 11 ЖҮДОЧ АСТАНАГИЙН ИХ ДУУЛГАД ЗОДОГЛОНО

Казахстаны Астана хотод энэ сарын 10-12-нд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд 88 орны 493 жүдоч (272 эрэгтэй, 211 эмэгтэй) өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Сонирхуулахад, Их Дуулга тэмцээнд түрүүлсэн тамирчин чансаандаа 1,000 оноо авах бол мөнгөн медаль хүртвэл 700, хүрэл медалийг 500 оноо дагалддаг. Нийлбэр чансааны оноогоор дээгүүрт бичигдсэн тамирчид "Парис 2024" олимпын эрхээ авах билээ.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

  • 60 кг - Н.Мэндсайхан
  • 66 кг - Л.Сумъяа
  • 73 кг - Ц.Цогтбаатар
  • 73 кг - Б.Эрдэнэбаяр
  • 81 кг - Г.Болор-Очир
  • 90 кг - Г.Алтанбагана

Эмэгтэй:

  • 52 кг - Б.Уранзаяа 
  • 63 кг - Б.Ганхайч
  • 70 кг - Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг - О.Хүслэн
  • +78 кг - Д.Номинзул

Тэмцээний хуваарь

Тавдугаар сарын 9-нд

17:00 цагт: Сугалаа

Тавдугаар сарын 10-нд

  • Эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан 
  • 20:00 цагт: Шигшээ барилдаан

Тавдугаар сарын 11-нд

  • Эмэгтэй 63, 70, эрэгтэй 73, 81 кг
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан 
  • 20:00 цагт: Шигшээ барилдаан

Тавдугаар сарын 12

  • Эмэгтэй -78, +78, эрэгтэй 90, -100, +100 кг
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан 
  • 20:00 цагт: Шигшээ барилдаан