МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 5.5 САЯ МАЛЫН СЭГИЙГ УСТГАЛАА
Улсын хэмжээнд нийт хорогдсон малын сэг зэмийн 77.5 хувийг булж устгасан байна. Тодруулбал 1,768 цэгт сэг зэм устгал хийгдэхээс 1,610 устгалын цэгт устгал хийжээ. Ингэснээр нийт хорогдсон 7.1 сая малын сэг зэмийн 5.5 сая буюу 77.5 хувийг булж устгаад байгааг мэдээллээ. Монгол орны хувьд шатааж хөрсөнд булшлах, шууд булшлах аргыг хэрэглэж байгаа. Цөөн сэг зэм байвал шатаах аргыг хэрэглэх боломжтой. Харин их хэмжээгээр сэг зэм гарсан тохиолдолд энэ арга тохиромжтой биш. Гоц халдварт зооноз өвчин гарсан үед бол тусгай зааврын устгал дагуу хийдэг аж.