ИХ БРИТАНИЙН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМЫГ ХАКЕРДСАН БАЙНА

GNNGNN
May 7, 2024  
 0
ИХ БРИТАНИЙН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМЫГ ХАКЕРДСАН БАЙНА

Хятадын засгийн газар Их Британийн Батлан хамгаалах яамыг хакердсан гэж мэдээлэв. Яамны ажилтнууд болон тэдний хувийн мэдээллийг онилсон байх магадлалтай гэж парламент үзэж байна. Цахим халдлага үйлдсэн тодорхой улс орны нэрийг зарлаагүй ч  Хятад байх боломжтой гэж үзжээ. Хятадын засгийн газрыг Батлан хамгаалах яамны ажилтнуудын дата мэдээлэл рүү хоёроос гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн хэрэгт буруутгасан. Кибер халдлага нь одоогийн  ажилтнууд болон зарим ахмад дайчдын цалингийн системд халдсанаар ил болжээ. Ингэснээр  яамны ажилтны нэр, банкны мэдээлэл ил болох боломжтой юм.

Консерватив парламентын гишүүн Тобиас Эллвуд: Хятад улс "санхүүгийн хувьд сул дорой аж ахуйн нэгжүүдийг онилсон байж магадгүй бөгөөд тэд мөнгөний оронд дарамт шахалт үзүүлнэ гэж бодсон" гэжээ.  Батлан хамгаалахын сайд Грант Шаппс "Commons"-д мэдэгдэл хийх бөгөөд цахим халдлагад өртсөн алба хаагчдыг хамгаалах арга хэмжээг багтаасан "олон цэгт төлөвлөгөө" гаргана. Мөн яамны ажилчдад зөвлөмж, туслалцаа үзүүлэхээр төлөвлөжээ.Батлан хамгаалах яам үндсэн дата мэдээллийн төв болон цалингийн системд алдагдсан байж болзошгүй мэдээллийг хайж байна. Одоогийн байдлаар алдагдсан дата байхгүй ч бусад өндөр хөгжилт орнууд мөн адил халдлагад өртсөн үгүйг лавлаж байна. Өмнө нь мөн хэд хэдэн удаа Хятадын төрийн дэмжлэгт кибер халдлага тус улсад гарч байжээ.

Эх сурвалж: bbc.com