ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХАНДИВЫН ДАНСАНД 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ЦУГЛАРСАН БАЙНА
2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа өчигдөр /2024.06.26/ 23:59 цагт дууссан билээ. Хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн нэр дэвшигчид хандивын дансаа нээж, иргэн, ААН-үүдээс хандив цуглуулж эхэлсэн. Тэгвэл ҮАГ-ын мэдээлэлд үндэслэн, нэр дэвшигчдийн хандивын дансны мэдээллийг хүргэж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт АН-аас нэр дэвшигч, Х.Баттулгын хандивын дансны мэдээллийг танилцуулж байна.
Түүний дансанд нийт 1 тэрбум 229 сая 60 мянган төгрөг цугларчээ. Үүнээс:
- Сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараахад 218 сая 300 мянга
- Гудамж, талбайд сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байрлуулахад 72 сая 750 мянга
- Сонин, сэтгүүлд материал нийтлүүлэхэд 64 сая төгрөг
- Бусад зардалд 665 сая 365 мянга 250 төгрөг зарцуулсан байна.