ГУРВАН ИРГЭН ЗАВИАР ЗУГААЛЖ ЯВААД, ЗАВЬ ХӨМӨРСНӨӨС НЭГ НЬ СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

GNNGNN
Aug 8, 2024  
 0
ГУРВАН ИРГЭН ЗАВИАР ЗУГААЛЖ ЯВААД, ЗАВЬ ХӨМӨРСНӨӨС НЭГ НЬ СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн нутаг Тэнгис гэдэг газар Тэнгис-Шишгэдийн голд гурван  хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрснөөс хоёр нь эсэн мэнд гарч, нэг хүн нь осолджээ. 

Энэ тухай дуудлагыг наймдугаар сарын3-ны 19:08 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид ар гэрийнхэнтэй нь 36 настай эрэгтэй П-ийг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 7-ны өдрийн 08:00 цагаас эхлэн таван алба хаагч хоёр бүлэгт хуваагдан анх осолдсон газраас явганаар голын урд болон хойд эргээр нийт 1.2 км зайд,  дроноор усны мандлаас дээш 2 метрийн өндрөөс самналт хийжээ. 

Эрлийн ажиллагааг 8-ны 08:00 цагт дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.