ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ МЕГА ТӨСЛҮҮДИЙН ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО

GNNGNN
Apr 20, 2026  
Apr 20, 2026 - 11:05
 0
ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ МЕГА ТӨСЛҮҮДИЙН ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
НИТХ-ын Зөвлөлийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй нийт 16 мега төслийн явцын талаар Нэгдсэн төслийн удирдлагын газрын захирал Э.Түвшинжаргал танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Б.Сэргэлэнбаатар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй мега төслүүдийн талаар олон нийтийг мэдээлэлжүүлэхэд холбогдох байгууллагууд хангалттай ажиллаж чадахгүй байгаа талаар шүүмжиллээ. Мөн НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн О.Зундуйдорж мега төслүүдийн хөрөнгө оруулалт, тендер шалгаруулалт, ямар үндэслэлээр компаниудыг сонгон шалгаруулж байгаа нь тодорхой, нээлттэй байх ёстой хэмээн онцоллоо.
НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн талаарх мэдээллийг НИТХ-ын төлөөлөгчдөд цаг тухайд нь өгч, мэдээллээр хангах чухал. Төлөөлөгч бол иргэдийн төлөөлөл. Төлөөлөгчдийн асуултад хангалттай хариулт өгч чадахгүй, дараа бичгээр өгье гээд аргалаад өнгөрөөд байж болохгүй. Мега төслүүдийн талаар олон нийт мэдээлэл дутмаг байгаа нь Нэгдсэн төслийн удирдлагын газар муу ажиллаж байгаагийнх. Хийж буй төслүүдийнхээ араас явах ёстой. Тиймээс НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар төслийн нэгжээс мэдээлэл авч төлөөлөгчдийг мэдээллээр хангаж ажилла. Мөн НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг болон Нэгдсэн төслийн удирдлагын газар хамтран нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийг олон нийтэд хүргэх, мэдээллээр хангахад онцгой анхаарч ажиллаарай” хэмээн үүрэг өглөө.
Мега төслүүдийн явц: